Илон Маск нэг өдрийн дотор 16.3 тэрбум ам.долларыг алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-10 11:51:51

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн, бизнес эрхлэгч Илон Маск нэг өдрийн дотор 16.3 тэрбум ам.долларыг алдсан нь дэлхийн хамгийн баян эрхмүүдийн урьд өмнө нь хүлээж байсан алдагдлуудаас хамгийн том нь болжээ.


Tesla” компанийн хувьцааны ханш огцом унасан нь И.Маскийн хөрөнгө тийнхүү буурах шалтгаан болжээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдахын өмнө “Tesla” компани хувьцаа нь 21 хувиар унаснаар ханшийнхаа бараг тавны нэгийг алджээ.  


Тийнхүү америкийн тэрбумтны хөрөнгө 82.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх болж, И.Маск дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад Америкийн бизнес эрхлэгч Уоррен Баффетын ард орж, зургадугаарт бичигдсэн байна. 

Холбоотой мэдээ