Төр, хувийн хэвшлийн харилцааг сайжруулахад анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч О.Амартүвшинг хүлээн авч уулзав.
Уулзалтаар зам, тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Авто зам, төмөр зам тавих, засварлах, түүнчлэн ачаа тээврийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуй нэгж, гадна дотнын байгууллагуудтай харилцаа холбоо тогтооход МҮХАҮТ гүүр болж санаачилгатай ажиллахаа О.Амартүвшин илэрхийлсэн. Уулзалтын дүнд тэд салбарынхаа бүтээлч үйл ажиллагааны талаар сар бүр ажил хэргийн уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэж шийджээ.
Монголын бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ энэ онд 60
жилийн ойгоо тэмдэглэнэ.