Японы эрх баригч намын даргаар Ёшихидэ Сүга сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-14 14:40:07

ТОКИО. /TASS/. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдож, Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авахаар болж байна. Албан тушаалаасаа огцрох тухайгаа Абэ Шинзо 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Намын хурал Токио хотод даваа гарагт болжээ.


Сүгаг нэр дэвшүүлснийг санал хураалтад оролцсон депутатуудынх дийлэнх олонх нь дэмжжээ. Тэрбээр 9 дүгээр сарын 16-нд парламентын хоёр танхимын хуралдааны үеэр шинэ ерөнхий сайдын албан тушаалдаа томилогдох аж. 

Холбоотой мэдээ