Наймдугаар сард 165 ихэр хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-15 14:43:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 8 дугаар сард 6288 эх амаржиж, 6371 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3309 нь эрэгтэй, 3062 нь эмэгтэй, 165 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3404 грамм, дундаж өндөр 50.7 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр авч үзвэл, 3.9 хувь нь 20 хүртэлх насныхан, 92.1 хувь нь 20-39 насныхан, 4.0 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Амаржсан эхчүүдийн 1.2 хувь нь боловсролгүй, 3.8 хувь нь бага, 12.6 хувь нь суурь, 34.9 хувь нь бүрэн дунд, 5.9 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 40.2 хувь нь дипломын болон бакалаврын, 1.4 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 52.3 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 46.3 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлууулжээ.

Холбоотой мэдээ