АНУ БНХАУ-ын таван иргэнийг цахим халдлагад буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-09-17 14:26:52

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын таван иргэнийг 100 гаруй компанид цахим халдлага үйлдсэн гэж буруутгажээ.


"Хятадын таван иргэн, Малайзын хоёр иргэн компьютерын цахим халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа. Тэд дэлхийн янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанид хохирол учруулсан" гэж АНУ-ын Хууль зүйн сайдын нэгдүгээр орлогч Жеффи Розен мэдээлсэн байна.


АНУ-ын Хууль зүйн яамныхан эдгээр хүмүүсийг “APT41” гэх хакерын бүлэглэлийн гишүүд гэж үзэж байгаа аж. Розены хэлж буйгаар, кибер аюулгүй байдлын салбарын шинжээчид энэ бүлэглэлийн үйл ажиллагааг "Хятадын кибер тагнуул"-ын сүүлийн жилүүдэд явуулж буй үйл ажиллагааны нэг тод илрэл гэж үздэг байна.


АНУ-ын эрх баригчид Малайзын иргэдийг видео тоглоомын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд руу хийсэн кибер халдлагаас ашиг олох зорилгоор Хятадын хоёр хакертай хуйвалдсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэднийг АНУ-ын хүсэлтээр есдүгээр сарын 14-нд Малайзад баривчилжээ. Америкийн эрх баригчид тэднийг шилжүүлэн өгнө гэж найдаж байгаа аж.


Холбоотой мэдээ