УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-17 17:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ажилттай танилцлаа.


Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тус цэцийн ажлыг танилцуулж, иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг, мэдээлэл сайжирсантай холбоотой цэцэд мэдээлэл гаргах тоо жил ирэх тусам өсөж байгааг онцоллоо.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх өндөр хариуцлагатай алба. УИХ ноднин баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байлгах заалт орсноос гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхэд тодорхой хязгаарлалт тусгасан" гэлээ.

Холбоотой мэдээ