Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-18 12:36:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдангийн урилгаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Лью Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. 

Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Х.Энхнасан зочныг угтан авч Онцгой байдлын газрын автомашин, техник хэрэгслийн бэлэн байдал, Гамшгаас хамгаалах улcын хяналтын ахлах байцаагч дэд хурандаа Н.Ганбат Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийсэн аж. Мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нээлттэй ярилцаж нөхөрсөг уулзалт хийлээ.

 

Холбоотой мэдээ