"Би-Ди-Сек", "Ард санхүүгийн нэгтгэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-18 19:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 17-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 123.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Би-Ди-Сек" (BDS+6.67%) болон "Ард санхүүгийн нэгтгэл" ХК (AARD+5,26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-14.15%) болон "Цагаан толгой" ХК (TSA-3.77)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив. "TOP 20" индекс 0.78 хувиар өсөж, 17289.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,605,583,413,492.12  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 


Холбоотой мэдээ