Монгол Улсад түр хугацаагаар ирсэн гадаадын иргэдийн визийг сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-19 15:44:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад түр хугацаагаар ирсэн гадаадын иргэдийн визийг ирэх сарын 31 хүртэл сунгах болсныг Гадаадын иргэн, харъяатын газраас мэдээлэв.


Тодруулбал, Монгол Улс коронавирусээс сэргийлэх үүднээс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, хилээ хаасан. Улмаар энэ сарын 16-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгасан юм. Үүнтэй холбогдуулан оршин суух визний хугацаа нь дууссан гадаадын иргэдийн визийг сунгах болжээ. Иймд Монгол Улсад түр оршин сууж буй иргэд оршин сууж буй газраасаа тодорхойлолт авч, 3.5х4.5 хэмжээтэй 1 хувь цээж зурагтайгаа ирж, Монгол Улсын Цагаачлалын албанд бүртгүүлэх шаардлагатай аж. Ингэхдээ мөн визний хураамж төлнө гэдгийг анхааруулав.



Холбоотой мэдээ