Энэ сард 2 288 иргэн эх орондоо ирээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуваарийн дагуу өчигдөр 19:15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор бага насны хүүхэдтэй
гэр бүлийн 61, өндөр настан 16, эрүүл мэндийн шалтгаантай 38, бусад
шалтгаантай 141, нийт 256 иргэн эх орондоо иржээ.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг
болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах юм.
Улсын
Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай нислэг
үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2,288
иргэн эх орондоо ирээд байна.
Одоо 9 дүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар, 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг
үйлдэнэ.
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
23 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг