Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Стефани Бурри Архангайд ажиллав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-24 12:09:22

Архангай /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри Архангай аймагт энэ сарын 21-ний өдөр айлчиллаа.

Хатагтай Стефани Бурри “Бэлчээрийн менежмент ногоон алт” малын эрүүл мэндийн төслийн хэрэгжилттэй танилцаж, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяртай уулзаж санал солилцлоо. ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр зочдыг хүлээн авч, уг төслийн хүрээнд хийх ажлыг орон нутгийн хэмжээнд дэмжиж, Архангайг ногоон хөгжил, ногоон аймаг болгох зорилттой байна гэдгээ илэрхийлсэн юм.

Үүний хариуд Архангай аймгийг ногоон аймаг болгохыг дэмжиж хамтран ажиллаж болно гэдийг хатагтай Стефани Бурри хэлэв.

Холбоотой мэдээ