АРХАНГАЙ: Орон нутгийн төсвийн орлогыг 17.4 хувиар давуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 9 сард аймгийн төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 52.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 10.5 хувиар давуулан биелүүлсэн байна.
Харин орон нутгийн төсвийн орлогод 20.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 23.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 17.4 хувиар давуулжээ.
Аймгийн төсвийн орлогын 54.3 хувийг тусламжийн орлогоор, 40.9 хувийг татварын орлогоор, 4.7 хувийг татварын бус орлого, 0.1 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлсэн байна.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, ус, рашааны нөөц ашигласны төлбөр 43.1 хувиас 6.8 дахин давуулан биелүүлсэн байна.
Улаанбаатар