Уур амьсгалын өөрчлөлтөд хэр хугацаа үлдсэнийг харуулдаг цаг бий болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-25 14:50:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхийн агаарын температур нэмэгдэх буцааж боломгүй үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хүн төрөлхтөнд хэдий их хугацаа үлдсэнийг харуулж буй аварга том цагийг Нью-Йоркийн хотын төвд байршуулжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсох шаардлагатай гэдэг дээр олон нийтийн анхаарлыг татахыг төслийг санаачлагчид оролдож байгаа аж. Түүнчлэн тэд өөр олон хотод ийм цагийг байршуулна гэж найдаж байна.


“Climate Clock” нэртэй энэхүү цагийг Манхэттэн дүүргийн өмнөд хэсгийн “Union Square”-д байрлуулжээ. Америкийн идэвхтэн Ган Голан, Эндрю Бойд нар энэ төслийг санаачилсан байна. Тийнхүү энэхүү электрон цаг нь дэлхийн агаарын хэмийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн 1.5 хэмээс илүү гаргахгүйн тулд үлдсэн өдрүүдийг жил, сар, өдөр, минутаар тооцоолж байна. Электрон цагт зааснаар одоогоор 7 жил, 3 сарын хугацаа үлджээ. Ийм тооцооллыг Берлин хотын судалгааны төвийн дүгнэлтэн дээр тулгуурлан гаргасан байна. 

Холбоотой мэдээ