Сиднейгээс 213 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-26 09:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сидней-Улаанбаатар чиглэлийн ОМ-7182 рейсийн тусгай онгоц өчигдөр орой хуваарийн дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 213 иргэн  эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран” сувилалд  тусгаарлажээ. Зорчигчдын ачаа тээшийг ариутгал халдваргүйтгэл хийсний дараа 5 хоногийн дараа хүлээлгэж өгөх юм.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ.

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан байна.

 

Одоо хоёр хоногийн дараа буюу энэ сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ. Ингэснээр есдүгээр сард төлөвлөсөн 14 удаагийн нислэгээр нийт 3000 орчим иргэн эх орондоо ирэх юм.

 Харин 10 дугаар сард Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу  11 удаагийн тусгай нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авна.

Холбоотой мэдээ