Монголын ШУА Красноярскийн хязгаар дахь эртний бичээсийг тайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-09-28 17:34:48

КРАСНОЯРСК. /TASS/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн /ШУА/ мэргэжилтнүүд Красноярскийн хязгаарын өмнөд нутагт Шалаболины хадны сүг зургаас олдсон бичээсүүдийг тайлахад оролцож байна гэж “Сибирийн археологийн судалгааны” захирал Тимофей Ключников мэдээлжээ.


Энэ зун судлаачдын нэгдсэн баг хүрэл болон төмөр зэвсгийн эхэн үед хамаарах, голдуу бухыг дүрсэлсэн сүг зургууд болон хар бэхээр бичсэн бичээсүүд олжээ. Уг бичээсүүд Монголын үед /XIII-XV зуун/ хамаарна гэж таамаглаж байгаа аж.


"Бид Монголын ШУА-ийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор бичээсийг тайлахаар ажиллаж байна" гэж Ключников хэлээд уг ажлыг Хакассын хэл, утга зохиол, түүхийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хийж байгааг нэмж дурджээ. Түүний хэлснээр, бичээсүүдийг хуучин монгол бичгээр бичсэн байна. Судлаачид мөн өмнө нь олдсон эртний бичээсүүд, тухайлбал, төвөд хэл дээрх бичээсүүдийг хөрвүүлэхээр төлөвлөжээ.


Шалаболины хадны сүг зураг нь Красноярскийн хязгаарын Курагин хотоос баруун зүгт 35 км зайтай газарт байдаг байна. Шалаболино тосгоны ойролцоо оршдог учраас ийнхүү нэрлэжээ. 

Холбоотой мэдээ