Аймаг, сумын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-30 14:39:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн 25 тойрогт нийт 81 нэр дэвшигч дэвшсэн. Өнөөдөр аймгийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэхийг олголоо. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас 39, Ардчилсан намаас 39, МАХН-аас 3 хүн нэр дэвшиж байна.

Харин аймгийн 19 сумын ИТХ-ын ээлжит 2020 оны сонгуулийн 433 мандатад нийт 869 нэр дэвшигч өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, Монгол Ардын намаас 433, Ардчилсан намаас 433, МАХН-аас 2, бие даасан 1 нэр дэвшигч байна.

Энэ удаагийн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуульд аймгийн хэмжээнд нийт 950 нэр дэвшигч дэвшиж, хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ.

 

Холбоотой мэдээ