Уран гулгалтын Гран-при шигшээ цувралууд хойшлогдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 14:53:14

НЬЮ-ЙОРК. /TASS/. Бээжин хотод болох ёстой байсан Уран гулгалтын Гран-при 2020/21 улирлын шигшээ цувралууд коронавирусний цар тахлын улмаас хугацаандаа болохгүй хэмээн Олон улсын тэшүүрчдийн холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Гран-при шигшээ хойшлогдох юмуу цуцлагдах бөгөөд энэ талаарх эцсийн шийдвэрийг хожим гаргах аж. Энэ тэмцээн нь 2022 онд Бээжин хотод болох өвлийн олимпын наадмын туршилтын арга хэмжээ юм. Гран-при цуврал тэмцээнүүд 12 дугаар сарын 10-наас 13-ны хооронд болох ёстой байсан юм.


Олимпын наадмын өмнө болдог туршилтын тэмцээнүүдээс гадна спортын олон улсын тэмцээнүүд явуулахыг Хятадын эрх баригчид 8 дугаар сард хориглосон юм. Тухайлбал, Мэргэжлийн теннисчдийн холбоо, Эмэгтэй теннисийн холбооны тэмцээнүүдээс гадна Хятадын "Формула-1" ангиллын Гран-при цуцлагдсан юм. 

Холбоотой мэдээ