ӨНӨӨДӨР: “Ногоон технологи-2020” өдөрлөг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-10-02 07:49:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагууд Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө.

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагтBlue Sky зочид буудалд “Ногоон технологи-2020” өдөрлөг болно. Утас: 91965599, 99153766

10.00 цагт Засгийн гзарын XI байранд Сонгуулийн ерөнхий хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, залуучуудын "УБ паспорт", "Мину хота", "Өглөө" кампанит ажлын зохион байгуулагчид орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлнэ.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулна. Утас: 91887887

10.30 цагт “Пума Империал” зочид буудалд “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн байранд тус сургуулийн амт олон “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэх төсвөө "Ид шидийн орон"-д хандивлах талаар мэдээлнэ. Утас: 88109316, 99057519

11.00 цагт “Raffles International Institute”-ийн байранд Монгол ээж гэр сургалт ТББ-аас гэртээ хүүхдээ хардаг ээж нарт англи хэлний сургалтын 18 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Утас: 99299869

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ахмад төмөр замчид Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлнэ.

11.30 цагт Төрийн ордонд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар мэдээлнэ. Утас 94999598

11.40 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн цогцолборын шинэ барилгын газраас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтай танилцана.

11.45 цагт Төв шуудангийн байранд “Монгол Шуудан” ХК-ийн шинээр нэвтрүүлсэн Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нээлт болно. Утас: 88886009

12.30 цагт ХӨСҮТ-д Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас тусгаарлалтын бүсэд ашиглах хамгаалах хувцас болон халдвар хамгааллын хувцас хандивлана.

12.40 цагт Монголын уран зургийн галерейд Ардчилсан хувьсгалын мэдээллийг Ройтерс агентлагаар дамжуулан дэлхий нийтэд мэдээлж байсан сэтгүүлч Иръяа Халашийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Нээлттэй Нийгэм Форум, Монголын хуульчдын холбооноос “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайланг танилцуулна.

17.30 цагт ГХЯ-нд Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан дурсгалын зоосны нээлт болно.

Холбоотой мэдээ