Трамп гэргийн хамт коронавирусний халдвар авчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-02 13:20:24

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья коронавирусний халдвар авчээ. Халдвар авсан нь батлагдсан болохыг тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.


“Өнөөдөр орой /пүрэв гараг/ Америкийн тэргүүн хатагтай бид хоёр коронавирусний шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Бид хорио цээрийн дэглэм, эмчилгээг яаралтай эхлүүллээ. Бид үүнийг хамтдаа даван туулна!" гэж тэрбээр бичжээ.


Трампын эмчийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний гэргийн биеийн байдал сайн байгаа аж. Трампын эмч мөн  түүнийг өвчтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж чадна гэж найдаж байна гэжээ.


Холбоотой мэдээ