Осакад “5G” сүлжээний туршилтын байгууламж нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2020-10-02 14:52:57

ТОКИО. /NHK/. Японы гарааны компаниуд, жижиг бизнес эрхлэгчид “5G” бүтээгдэхүүнээ турших шинэ газартай болжээ. Осака хотын эрх баригчид, “Softbank” үүрэн холбооны компани болон бусад байгууллага хамтран “5G X Lab Osaka”-г байгуулжээ.


Энэхүү байгууламж нь асар хурдан утасгүй интернэтийг ашиглах боломжийг компаниудад олгох бөгөөд тэд “5G” суурь станц дээр бүтээгдэхүүнүүдээ турших боломжтой ажээ. Мөн янз бүрийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.


Осака хотын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, шинэ технологиудыг ашиглан инновац бүтээхэд уг байгууламжийг нээсний зорилго оршиж байгаа ажээ. “5G X Lab Osaka”-гийн операторууд жилд 2000 орчим хэрэглэгчтэй байна хэмээн таамаглаж байна.

Холбоотой мэдээ