“Нөхөн сэргээлт 2024” ажлын төлөвлөгөөг ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажил эхлүүлэхээр өнөөдөр анхны уулзалтаа хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
Засгийн
газрын 2020-2024 оны хөтөлбөрт уул уурхайн үйл
ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг тусгасан. Улсын хэмжээнд одоогоор 30 гаруй мянган га талбайд
нөхөн сэргээлт хийх шаардлагатай бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн
сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа юм.