"Токио цамхаг"-ийн дэргэд "Монголиа хаус" барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-08 08:59:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын наадмын үеэр  буюу 2021 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 6-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон мянган жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдана.


Олимпын цэнгэлдэхээс 15 минут явах уг цамхгийн дэргэд монгол гэр барих санаачилгыг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан юм.


Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалын хамт 2019 оны есдүгээр сарын 25-нд газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол гэрийг энд барьснаар монгол брэндийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд “Токио цамхаг”-ийн хажууд болохоос гадна төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох юм.



Өнөөдөр МҮОХ-ны маркетингийн комисс “Монголиа хаус”-ын танилцуулгыг МҮОХ-ны өмнөх талбайд хийж, “Эрдэнэс Монгол”, “E-Mart”, “МСS Кока кола” “Хаан банк" зэрэг байгууллага, компаниуд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.



Холбоотой мэдээ