МУЗН коронавирусний түргэн оношлуурыг ЭМЯ-нд хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-09 15:49:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг (МУЗН) олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд коронавирусний халдвар илрүүлэгч түргэвчилсэн оношлуур хандивлаж буйг МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гардуулан өглөө.


Нийт 228 сая төгрөгийн үнэ бүхий 10 мянган ширхэг оношлуурыг МУЗН БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэндийн Үйлчилгээний сантай хамтран оруулж иржээ. Энэхүү оношлуур нь хүний биеийн цусанд COVID-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг түргэвчилсэн байдлаар оношлох зориулалттай юм.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, томуугийн дэгдэлтийн өмнө түргэвчилсэн оношлууртай болж байгаа нь томуугийн вирусийг ялгахад хамгийн чухал шаардлагатай. Коронавирусний онц байдлын үед МУЗН хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ