Ургац хураалт 60 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ жил цаг агаарын хувьд боломжийн
хур тунадас элбэгтэй байсан нь таримал ургамлын ургалтад сайнаар нөлөөлж
урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 20.7 мянган га талбайгаас 48.0 мянган тонн
ургац хураан авах тооцоог гаргаад байгаа ажээ. Цаашид
цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн хугацаанд
чанартай гүйцэтгэж буудай, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодын ургацаас
хангах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил 60 гаруй
хувьтай байна.
Намрын ургац хураалтад үр тарианы 47
комбайн, төмс хүнсний ногооны 28 хураагч техник ажиллахаар техник засварын ажлыг бүрэн хийж дууссан байна. Техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл ургац хураалтыг цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 11-15 хоногт хийж гүйцэтгэх төлөвтэй
байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
ХХААХҮЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу
Их, дээд сургууль, МСҮТ-үүдэд оюутан, залуусыг ургац хураалтын ажилд уриалан, татан оролцуулахаар аймгийн Засаг даргын албан тоотыг
хүргүүлснээр өнөөдрийн байдлаар 8 их, дээд сургуулийн 170 гаруй оюутан, 28
төрийн байгууллагын 228 албан хаагч, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түр ажилтан
156 иргэн хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж байна.
Улаан буудай 7864 га-аас 9043.6 тонн буюу
53.6 хувь, төмс 453.5 га-аас 6983.9 тонн буюу 98.7 хувь, хүнсний ногоо 851
га-аас 12500 тонн буюу 63.2 хувь тосны ургамал 2135 га-аас 569.8 тонн буюу 61.8
хувь, малын тэжээл 256 га-аас 435.2 тонн буюу 35.6 хувийн гүйцэтгэлтэй ургац
хураалтын ажил явж байна.



