"Хүний нөөцийн менежментийн нэгдсэн удирдлагын тогтолцоо” үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-13 09:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Хүний нөөцийн ажилтны өдөр"-ийн хүрээнд “Хүний нөөцийн менежментийн нэгдсэн удирдлагын тогтолцоо” уриан дор Үндэсний чуулганыг 10 дугаар сарын 16-нд зохион байгуулна.

Чуулганаар орчин үеийн хүний нөөцийн удирдлагын хөгжлийн шинэ үе эхэлж буйтай холбоотой хүний нөөцийг оновчтой зохион байгуулах, нэгдсэн тогтолцоогоор удирдах асуудал тулгамдаж байгаа бөгөөд үүнийг бизнесийн байгууллагын ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн менежментийн багууд соргогоор тусган авч, хүний нөөцийг чухалчлан үзэж амжилтад хүрсэн арга туршлагаасаа хуваалцана.

2010 онд “HR FORUM” нэрээр зохион байгуулсан Хүний нөөцийн ажилтны анхны зөвлөгөөнөөс гарсан саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 15-ныг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгох шийдвэр гаргасан. Жил бүр энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж, хүний нөөцийн бодлогын үндэсний чуулган хийдэг уламжлал тогтож, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа удирдлага, мэргэжилтнүүд цуглан үзэл бодол, туршлага, мэдлэг чадвараа хуваалцан дуу хоолойгоо нэгтгэдэг юм


 

 

Холбоотой мэдээ