ДЭМБ: Коронавирусний эмчилгээнд одоогоор зөвхөн дексаметазон үр дүнтэй байна

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-17 11:30:32

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний халдвар хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөний эмчилгээнд үр дүнгээ батлан харуулсан эм нь одоогоор зөвхөн дексаметазон байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.


“Одоогоор кортикостероид дексаметазон эм “COVID-19” хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөнүүдэд үр дүнгээ харуулсан эмчилгээний цорын арга хэрэгсэл хэвээр байна. Ремдесивир, интерферон хэмээх хоёр эм нь нас баралтын үзүүлэлтийг бууруулахад болон өвчтөний эмнэлэгт байх хугацаанд гойд нөлөө үзүүлэхгүй байгааг судалгааны дүн харуулсан юм” хэмээн тэрбээр хэлэв.


Түүнчлэн тэрбээр ДЭМБ-с явуулсан эмийн үр дүнг шалгах “Solidarity” судалгаанд оролцсон өвчтөнүүд хийгээд судалгааны зардлыг даасан эмнэлгийн байгууллагууд, улс орнуудад талархал илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ