Цэргийн алба хаасан залуусыг Чингүнжавын талбайд угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-19 10:23:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас Эрдэнэт хотын дугаар ангид цэргийн алба хаасан залуусыг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд угтан авлаа. Хоймор нутгийн 40 орчим залуус цэргийн албаа нэр төртэй хаагаад хүрэлцэн ирлээ. Залуусыг тэдний аав ээж, гэр бүл, найз нөхөд болон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын  хамт олон угтан авлаа. Энэ үеэр аймгийн Цэргийн штабаас цэргийн албаа нэр төртэй хаасан залууст батламж болон бусад холбогдох биеийн байцаалт бичиг баримтыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгч цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.

 

 

Холбоотой мэдээ