Жилд хоёр мянга гаруй мэс засалд мэдээгүйжүүлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-19 19:55:15

Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар жилдээ хоёр мянга гаруй мэс засалд таван төрлийн мэдээгүйжүүлэг хийдэг. Нарийвчилж үзвэл, үүнээс жилд 400 гаруй нь Төрөх тасагт хийгддэгээс харвал Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд мэс заслын аргаар төрөх эхчүүдийн тоо нэмэгдэж байгааг харж болох юм.Түүнчэн эрчимт эмчилгээний тасагт жилд 300 гаруй өвчтөн хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлдгийн дийлэнх нь зүрх судас, осол аваараас шалтгаалсан байдаг гэдгийг эмч нар хэлж байна.

Таван их эмч, 12 сувилагчтайгаар ажилладаг тус тасаг дээрх хоёр чиглэлээс гадна БОЭТ-ийн Сэхээн амьдруулах эмчилгээг хариуцдгаараа онцлогтой. Дээр дурдсан нийт мэдээгүйжүүлгийн 21 хувь нь ерөнхий, 50 орчим хувь нь нуруу нугасны мэдээ алдуулалт байдаг аж.  

Холбоотой мэдээ