Өмнөговь аймагт хүчтэй шуурганы улмаас цахилгаан тасраад байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-10-20 15:11:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрэл цахилгаан тасраад байна.

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдээлж байгаагаар "220кВ Чойр-Мандалговь чиглэлийн 225-р цахилгаан дамжуулах агаарын шугам үндсэн хамгаалалтаар 2020 оны 10 сарын 20 өдрийн 12 цаг 17 минутад хүчдэл тасарсан ба "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК Говийн бүсийн салбарын шуурхай засварын бригад шугамын үзлэгт гарч байна" гэлээ.

Мөн Ханбогд сумын 10кВ цахилгаан дамжуулах агаарын шугамд гүйдэл ихсэлтийн хамгаалалтаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:52 цагт хүчдэл тасарсан. Үүний улмаас сумын зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хязгаарласан тул засварын бригад гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа аж. Дээрх гэмтэл нь хүчтэй салхи шуурганы улмаас гарсан байна.

Холбоотой мэдээ