Малчид хэрэгцээт өвс, тэжээлийн 63,2 хувийг бэлтгэжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-20 20:35:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчид 85,2 мянган тонн хадлан бэлтгээд байна.  Аймгийн хэмжээнд малчдын хүчээр байгалийн хадлан 111,2, ногоон тэжээл 1.6, үйлдвэрийн тэжээл 7,6, гар тэжээл 1.6, давс хужир, шүү 13.1 мянган тонн бэлтгэхээс байгалийн хадлан 85.2, ногоон тэжээл 5.1, үйлдвэрийн тэжээл 3.1, гар тэжээл 2.3, дарш, ногооны хаягдал 70,0, давс, хужир шүү 7.0 тонныг бэлтгэж, нийт өвс, тэжээлийн 63.2 хувийг нөөцлөөд байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахаар нийт суманд хадлан, тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, малдаа хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэж нөөцлөх, худаг уст цэгийн эзэмшилт, ашиглалт,

хашаа хорооны хангамжийг сайжруулах, эр сувай малыг зах зээлд борлуулах, зам даваа хаагдаж болзошгүй газарт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдын хувийн бэлтгэлийг сайтар хангуулах үүрэг чиглэл өгч, эрчимжүүлэхээр нийт суманд хоёр удаа ажиллаж, үнэпэлт дүгнэлт өгсөн гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Холбоотой мэдээ