Хуурамч цемент борлуулж байсныг илрүүлэв

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-21 16:47:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. . Барилгын материалын сүүлийн хоёр удаагийн хяналт шалгалтаар 70 гаруй тонн хуурамч цементийг НМХГ хураан авч, холбогдох газар хүлээлгэн өгсөн байна.


Энэхүү шалгалтыг энэ оны дөрөвдүгээр сараас хойш хийж буй бөгөөд өмнөх шалгалтын мөрөөр дахин шалгажээ.

Тодруулбал, энэ сарын 20-нд ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалт хийсэн байна. Шалгалтаар Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нэр бүхий хүмүүс цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүлж, 70 гаруй тонн хуурамч цементийг хураан авч хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Одоо хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.


Баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.


  

 

Холбоотой мэдээ