Бөхийн холбооны Цэцдийн зөвлөл бямба гарагт хуралдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-10-23 08:08:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Цэцдийн зөвлөлийн хурлыг маргааш /2020.10.24/ хуралдуулахаар товлосон.


МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцдог уламжлалтай.


Энэ удаагийн Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит 7 дугаар Их Эе хурлын товыг тогтоон зарлах бөгөөд Их Эе хуралд бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах юм байна.

Холбоотой мэдээ