Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 30-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-23 20:23:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтоолоо. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр Булган суманд хуралдуулахаар шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгож, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулж, аймгийн ИТХ-ын 33 мандатын 19 суудлыг авсан. Булган аймгийн ИТХ-ын найман удаагийн сонгууль болоход АН хоёр удаа буюу 2012, 2020 оны сонгуульд ялалт байгуулаад байна.

Холбоотой мэдээ