Иргэдийг заавал хэвшүүлэх 21 дадалд сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:23:51

 

Завханд “Заавал хэвшүүлэх 21 дадал” ном түгээгдэж эхэллээ.

Тодруулбал Завхан аймагт эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилготойгоор хэрэгжиж байна.  Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, эрүүл ахуй гэх зэрэг хорт зуршил, буруу дадлаас үүдэлтэй өвчнийг өнөөдөр амьдралын буруу дадал хэвшлээс үүдсэн өвчин, эмгэг гэж нэрлэх болсон. Манай орны хувьд төдийгүй дэлхий дахинаа амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалсан эмгэгүүд, өвчлөлүүд нэмэгдэж байна. Тиймээс  ЭМД сангийн санхүүжилтээр өрх бүрт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдийг бууруулах зорилгоор тус номыг хэвлэн гаргаж Завханы иргэн бүрт өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олгож байна.

Энэхүү ном нь иргэдийн гарт очсоноор амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болох юм. Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг аймгийн ӨЭМТ-үүд шат дараатай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар тус ном 30 мянга гаруй иргэний гарт хүрээд буй юм.

Завхан Б.Мягмарсүрэн

 

 

Холбоотой мэдээ