Нэмэлт санал хураалтад МАН-аас нэр дэвшигч ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-26 12:53:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт Дархан сумын 11 дүгээр баг буюу 11 дүгээр тойрогт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 07:00 цагаас 20:00 цагийн хооронд боллоо. Нэмэлт санал хураалтын сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн 1401 сонгогч оролцох ёстойгоос 469 сонгогч санал өгсөн бөгөөд МАН-аас нэр дэвшигч Б.Буяндүүрэн ялалт байгуулсан аж.

Тодруулбал МАН-аас нэр дэвшигч Б.Буяндүүрэн 280 санал, Бие даан нэр дэвшигч Ж.Баярт-Од-185 сонгогчийн санал авчээ.

Нийлбэр дүнгээр буюу 2020 оны 10 дугаар сарын 15, 25-ны өдрийн санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Буяндүүрэн 816, бие даан нэр дэвшигч Ж.Баярт-Од 721 иргэний санал авсан аж.

Нэмэлт санал хураалтад хүчингүй саналын хуудас байхгүй, харин огт санал өгөөгүй дөрвөн хүн байжээ. Насны ангиллын тухайд 18-25 насны 73 иргэн, 26-40 насны 231 иргэн, 41-55 насны 113 иргэн, 56-дээш насны 52 иргэн саналаа өгчээ.

Холбоотой мэдээ