Нэмэлт санал хураалт явуулсан гурван сумын хоёр хэсэгт нь АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-26 16:49:05

Төв /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр Төв аймгийн гурван сумын гурван хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул энэ сарын 25-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа.

Нэмэлт санал хураалтад Мөнгөнморьт сумын гуравдугаар багт 182 иргэн санал өгөхөөс 62 сонгогч буюу 34 хувь нь санал өгч МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан бол Аргалант сумын хоёрдугаар багт санал өгөх 248 сонгогчоос 67 сонгогч буюу 27 хувь нь санал өгч АН-ын нэр дэвшигч ялалт байгуулжээ. Харин Баянжаргалан сумын хоёрдугаар багт 105 иргэн санал өгөхөөс  33 сонгогч буюу 31.4 хувь нь санал өгч АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан байна.

Ийнхүү нэмэлт санал хураалт явуулсан дээрх гурван сумын хоёр хэсэгт нь АН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа.

 

 

Холбоотой мэдээ