Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд "Нэг цэг"-ээр үйлчилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-27 10:30:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын өгсөн үүргийн дагуу мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэхээр тус яамны нэгдүгээр давхарт “Нэг цэг”-ээр үйлчилж байна.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд мах экспортлоход шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэх гэж төрийн байгууллагаар олон удаа явах, замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй байх боломжтой боллоо. “Нэг цэг"-т Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, МҮХАҮТ, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага үйлчилж байна. Эдгээр төрийн байгууллагаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн, гарал үүслийн, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримт авах боломжтой. 

Махны салбарт 2019 онд нядалгааны жингээр 545.0 мян.тн мах үйлдвэрлэжээ. Дотоодын үйлдвэрт өнгөрсөн онд адууны мах 16.1 мянган тн, хонины мах 8.4 мян.тн, үхрийн мах 3.8 мян.тн,  ямааны мах 3.6 мян. тн, дайвар бүтээгдэхүүн 1.0 мян.тн боловсруулж, нийт 32.9 мян.тэ мах, дайвар бүтээгдэхүүн болосвруулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 27.9 хувиар багассан байна.

Холбоотой мэдээ