“Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн түүхийн жимээр аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-10-27 16:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.АмарааХаадын хөрөггэрэл зургийн үзэсгэлэнгээ маргааш Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урллагийн музейд толилуулна.


Монголын өргөн уудам нутагт өнө эртнээс эзэн нь мэт оршсоор ирсэн хүн чулууд олноороо бий. Тэр дундаа Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хүн чулуун дурсгал, чулуун өв соёл элбэг. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Алтан овооны энгэрт он жилийг үдсэн ноён, хатан, хүү, бэр хүн чулуу болон Хөргийн хөндийн хүн чулуун дурсгалуудаараа алдартай юм.

Уран бүтээлч Д.АмарааХөрөг чулуу бол тал нутгийн тамгахэмээн нэгэнтээ дурджээ. “Тал нутагтаа нүүдэллэн амьдардаг монгол хүний хувьд оюун санаа, бие сэтгэл, амьдрал ахуйтай нь салшгүй нэг хэсэг болсон урлаг, оюун санааны цогц бүтээл гэвэл хөрөг чулуу юм. Олон зууны нүүдэлчдийн ээдрээтэй цаг үеийн түүхийг өөртөө тээн тэсэж үлдэн өнөө цагтай золгосон нууц нь чулуу хэмээх энгийн боловч амьтай хэмээн үздэг байгалийн эд эсээр урласанд оршинохэмээн тэрээр ярьж байна.

Тэрбээр сүүлийн 2 жилийн турш Монгол Улсын өргөн уудам талаар төдийгүй, ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутгаар судалгааны ажлаа явуулж хүн чулуудтайхөөрөлдөн”, нутгийн зон олонтой уулзан учирч эрт эдүгээгийн түүх намтрыг нь эрэн сурвалжилж хээр талд мартагдаж хоцорсон хүн чулуудыг судалгааны эргэлтэд оруулж байгаа юм. Тэрбээр хүн чулуудын судалгааны ажил хийх явцдаа олон арван хүн чулуудыг шинээр нээн илрүүлж, баримтжуулан авчээ.

Д.Амараа 1998 ондДөрвөн цагийн морьдуран бүтээлийн үзэсгэлэн, 2018 ондДөрвөн зүгийн аясусан будгийн үзэсгэлэн, 2015 ондДарьганга нутгийн өнгөгэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байв.

Энэ удаагийнх нь түүний чулуун өв соёл, дурсгалын чиглэлээр хийсэн судалгаанд суурилсан гэрэл зураг болон гар зургийн үзэсгэлэн аж. 


Холбоотой мэдээ