Дэлхий дахинд долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-28 13:49:40

МОСКВА. /Kommersant/. Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 19-наас 25-ны хугацаанд халдварын нийт 2.8 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Халдвар авсны улмаас 40 мянга орчим хүн нас баржээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт халдварын 2 884 604 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдварын батлагдсан тохиолдлын тоог түүний өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн бол нас барсан тохиолдол 8 хувиар тус бүр нэмэгдсэн байна.


Тийнхүү дэлхий дахинд халдвар авсан тохиолдлын тоо 44 сая даваад байна. Халдвар авсан 29.3 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая гаруй хүн  нас баржээ. Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байгаа бол Энэтхэг, Бразил араас нь жагсаж байна. ОХУ энэ жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэж байна. 

Холбоотой мэдээ