Б.Азжаргалыг аймгийн Засаг даргад томилуулахаар Ерөнхий сайдад уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-30 16:53:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр морин цагт эхэллээ.  Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, бүлгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

МАН-ын хорооны  наймдугаар хуралдаанаас Б.Азжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж анхдугаар хуралдаанд орууллаа. Заал, танхимаас нэр дэвшигч тодроогүй тул ил санал хурааж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар буюу 33 төлөөлөгч дэмжлээ.

Ингэснээр Болдбаатарын Азжаргалыг Дархан-Уул аймгийн Засаг даргад томилуулахыг дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгон уламжиллаа.

Дархан-Уул аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Б.Азжаргалын товч танилцуулгыг хүргэж байна.

1981 онд  Улаанбаатар хотод төрсөн

Ам Бүл-5, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг

1988-1998 онд Дархан-Уул аймгийн 10 жилийн нэгдүгээр сургууль

1998-2002 онд МУИС-ийг Аялал жуулчлалын менежмент

2005-2008 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч

2017-2018 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент

2002-2004 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч

2003-2005 онд Дархан сум ЗДТГ-т мэргэжилтэн

2005-2008 онд Дархан сумын ИТХ-ын Дарга

2008-2012 онд Дархан сумын Засаг даргын орлогч дарга

2012-2020 онд Дархан сумын Засаг дарга

Дархан сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-ын хуралд

4 удаа сонгогдсон.

 

 

Холбоотой мэдээ