Мөрөн сумын ИТХ-ын даргаар Б.Нямдавааг улираан сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-31 12:58:05


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж нийт 31 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцон Мөрөн сумын ИТХ-ын даргаар Б.Нямдавааг  улираан сонголоо.

Мөрөн сумын ИТХ-ын даргад Мөрөн сумын МАН-ын бүлэг Б.Нямдавааг, Мөрөн сумын Ардчилсан намын бүлэг М.Сарангэрэлийг, Төлөөлөгч С.Энхбат өөрийн нэрийг дэвшүүлэв. Энэ үеэр Мөрөн сумын Ардчилсан намын бүлгээс нэр дэвшсэн М.Сарангэрэл өөрийн хүсэлтээр нэрээ татаж 2 нэр дэвшигч үлдэн нууцаар санал хураав. Мөрөн сумын МАН-ын бүлгээс нэр дэвшсэн  Б.Нямдаваад 22 төлөөлөгч буюу 71 хувь нь санал өгч  Мөрөн сумын ИТХ-ын даргаар улираан сонголоо. Нэр дэвшигч С.Энхбатад  9 төлөөлөгч санал өгчээ.

Холбоотой мэдээ