Туркийн Измир мужид нурангинд дарагдсан 100 хүнийг аварчээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-10-31 16:47:10

АНКАРА. /Anadolu/. Эгийн тэнгист болсон газар хөдлөлтийн дараа аврагчид 100 хүнийг авраад байна гэж тус улсын Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.


Түүний хэлснээр, нурангин дороос хүмүүсийг эрж хайх, аврах ажилд дор хаяж 5000 аврагч оролцож байна. Одоогийн байдлаар нурж сүйдсэн найман байшинд аврах ажиллагаа явуулж байгаа аж.


Баасан гаргийн үдээс хойш Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний 25 болж нэмэгдэж, 804 хүн гэмтсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Измир мужийн Сеферихисар хотоос 17 км-ын зайд Эгийн тэнгист байжээ. Чичиргээ 15 секунд орчим үргэлжилж, ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн байна. Грек улсад газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 20 хүн гэмтжээ.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад эмгэнэл илэрхийлээд, аврах ажиллагааг явуулахад 3 сая турк лир /358 мянга орчим ам.доллар/ гаргасан байна.  


Холбоотой мэдээ