Монголын Элчин сайд: Нидерландын нисэгчид шийтгэл ногдуулна гэдэгт итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-11-02 10:58:31

ПАРИС. /Formula1 News/Австрийн “Red Bull” компанийн багийн нисэгч Макс Ферстаппенд Олон улсын автомашины холбоо /FIA/ хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын Женев хот дахь төлөөлөгч Л.Пүрэвсүрэн илэрхийлжээ.


М.Ферстаппен Португалиийн Портимао хотод өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр уралдах үеэрээ тамирчин Лэнс Строллыг “мэдрэл муутай", "Монгол” гэж дуудсан нь шуугиан дэгдээгээд байгаа юм. Энэ үйлдэл нь Монголын улс төрчид, зөвлөх байгууллагуудаас гадна шүтэн бишрэгчдийнх нь шүүмжлэлийг дагуулсан байна.


Уг асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Элчин сайд Л.Пүрэвсүрэн “Red Bull” компанийн үүсгэн байгуулагч Дитрих Матешиц, Тобиас Моерс болон гүйцэтгэх захирал Астон Мартин Лагонда нарт зүй бус үг хэллэг хэрэглэсэн М.Ферстаппенийг зэмлэн буруушаахыг хүссэн цахим шуудан илгээжээ.


М.Ферстаппен өнгөрсөн ням гарагт тэмцээнд оролцохынхоо өмнө “Би буруу үг хэллэг хэрэглэснээ мэдэж байгаа. Би хэнийг ч доромжлох гээгүй” гэж хэлжээ. “Манай баг М.Ферстаппенийг зүй бус үг хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй” гэж “Red Bull” багийн ахлагч Кристиан Хорнер өмнө нь мэдэгдэж байжээ. Мөн Нидерландын нисэгчтэй холбоотой асуудлыг тэд дотооддоо шийдвэрлэсэн гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ