Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-02 13:18:45

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үнэлгээ хариуцсан ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт Ховд аймагт болж байна.

Төрийн албаны шинэ хуулиар бүх байгууллага, албан хаагч тус бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй байх зохицуулалт хийсэн.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академи, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, төлөвлөх, хяналт шинжилгээ хийх, түүний үр дүнгээр нь ямар арга хэмжээ тооцох талаар мэдлэг олгох зорилготой “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтад Ховд аймгийн 17 төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө хариуцсан ахлагч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй 45 алба хаагч оролцож байгаа юм.

Энэ сарын 02,03-ны өдөр үргэлжлэх тус сургалтын чиглүүлэгчээр Удирдлагын акедемийн багш нар ажиллаж байна

Холбоотой мэдээ