Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг Үндэсний аудитын газраас эхлүүлсэн байна.
Тус аудит нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж боловсруулсан эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж төлөвлөсөн эсэхэд дүгнэлт өгөх зорилготой аж.
Үндэсний
аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор
Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд
нар төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүү төсвийн асуудал эрхэлсэн удирдах
албан тушаалтнуудыг оролцуулан аудитын нээлтийг хийж, төлөвлөгөө, хөтөлбөрийг
танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өгчээ.