Францад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-11-05 14:19:22

ПАРИС. /Reuters/. Францад “COVID-19” халдвар авсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 211-ээр нэмэгдэж, 4080-д хүрчээ.


Францад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр ийм хэмжээнд хүрч байсан юм.


Францад лхагва гарагт халдварын 40455 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар халдвар авсан 27511 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Францад 1.5 сая гаруй хүн халдвар авч, 35 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ