Мини волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 14:58:08

Монголын бүх ард түмний 5 дугаар спартакиадын хүрээнд Ховд аймгийн Биеийн тамир спортын газар олон төрлийн спортын арга хэмжээ явуулж байгаа юм. Үүний нэг нь Ховд аймгийн мини волейболын аварга шалгаруулах тэмцээн байлаа.

Аймгийн Биеийн тамир спортын газрын санаачилгаар анх удаа зохиогдсон мини волейволын тэмцээнд 13-14 насны 25 багийн 250 гаруй өсвөрийн тамирчид оролцлоо.

12-оос доош насны эрэгтэй волейболд Прогресс сургууль 1-р байр, Үөнч, Цаст-Алтай сургууль удаахь байр эзэллээ.

Эмэгтэй төрөлд Прогресс 1-р байр, 6 дугаар 12 жил, Үенч сум,13-14 насанд эрэгтэйд Үенч сум 1-р байр, 6 –р сургууль, эмэгтэйд Үенч, 1-р сургууль, 6-р сургууль тус тус эхний байруудыг эзэллээ.

Ховдын волейволчдын залгамж халаа, хойч үеийг бэлтгэх зорилготой мини тэмцээнд оролцож түрүүлсэн тамирчдөд алт, мөнгө, хүрэл медаль,өргөмжлөл гардууллаа.

Ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг энэ тэмцээнд оролцогчдоос сонгон шалгаруулах  ажээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ