Архангай аймагт тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-09 16:45:47

Архангай /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалтыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд ОБЕГ-ын ажлын баг Архангай аймагт өнөөдөр ажиллаж байна.

Архангай аймгийн хувьд 2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх команд штабын сургалт зохион байгуулж, үүний үр дүнд аж ахуй нэгж, албан байгууллагууд байнгын хамтын ажиллагаатай байгаа. Орон нутгаас эрүүл мэндийн чиглэлд техник тоног төхөрөөмж, хамгаалах хэрэгсэл, гамшгийн бэлэн байдлын зэрэгт нэлээдгүй хөрөнгө оруулалтыг шийдсэн. УОК-оос Хотонт суманд гал унтраах, аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг энэ сургалтын үеэр олголоо.

Цэцэрлэг хотод хоёр өдрийн онол, дадлага хосолсон сургуульд цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагын 150 гаруй алба хаагчдыг сургалтад хамруулж байна. Сургалтад оролцогчдод тохиолдол дээр хэрхэн ажиллах талаар цагийн байдал өгч, багууд ажиллаж байна. Харин удирдагч багш нарын хувьд чиглүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгт удирдлагаар ханган, хамтдаа асуудлыг шийдвэрлэж байлаа.

Сургалтад аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох алба хаагч, мэргэжилтнүүд оролцлоо. Мөн сумдын онцгой комиссын алба хаагчид цахимаар сургалтад хамрагдсан юм. Цар тахлын үеийн байнгын бэлэн байдлыг хангуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог сайжруулах зорилгоор Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын баг нь УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, ЗХЖШ, МХЕГ, ХӨСҮТ, JCI Монгол байгууллага, ДЭМБ, МУЗН зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулахад зайлшгүй оролцдог мэргэжлийн байгууллагуудаар багаа бүрдүүлэн орон нутагт ажиллаж байна.

Холбоотой мэдээ