Тээврийн жолоочийн хүү болон тусгай нислэгээр ирсэн зорчигчоос халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-13 17:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр шинэ тохиолдол лаборатрорийн шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, тээврийн жолоочийн 4 настай хүүхдийн хоёр дахь шинжилгээнд коронавирус илэрчээ.

 

Мөн 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээ халдвартай гарчээ.

 

 Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын 414 тохиолдол бүртгэгдэж байна. 

Холбоотой мэдээ