84 иргэнд аймаг хот хооронд нэвтрэх зөвшөөрөл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-13 22:19:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас Бүх нийтийн бэлэн байдал зарласнаас хойш 27 тээврийн хэрэгсэл бүхий 84 иргэнд аймаг хот хооронд нэвтрэх зөвшөөрөл олгожээ.

Тус иргэдийн ихэнх нь хувийн болон албаны ажлаар ирсэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорноговь, Архангай, Булган, Өвөрхангай зэрэг гадна аймгийн иргэд учраас нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна. Мөн гурил тэжээл, мах, хүнс татан авах иргэд, хүндэтгэх шалтгаан буюу буяны ажлаар явж буй иргэдийг нотлох бичиг баримтыг үндэслэн гарах зөвшөөрөл олгож байгаа ажээ.

Холбоотой мэдээ